Нэр дэвшигчид 2 цаг 20 минут мэтгэлцэж, сонгогчдын асуултад хариулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээн МҮОНТ-д болж, орон даяар шууд дамжуулан сонгогчдод хүргэлээ.
Мэтгэлцээнийг нэр дэвшигчдэд хандсан болон Мөрийн хөтөлбөртэй холбоотой гэсэн хоёр хэлбэрээр сонгогчдоос ирүүлсэн асуултыг ангилан, редакцийн оролцоогүйгээр сугалан явууллаа.
МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод хаягласан асуултуудаас багцалбал:
-Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох амлалтаасаа буцаж тэтгэврийн насыг нэмсэн. Амлалтаа мартсан асуудалд хариу өгөөч?
-Улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж нэлээдгүй ярилцсаны эцэст олон улсын байгууллагын хөтөлбөрийг хэрэгжүүлж, сайн харилцаатай орнуудаасаа дэмжлэг авах нь зүйтэй гэж үзсэн. Төсвийн зардлыг бууруулж, орлогоо нэмэгдүүлэх тал дээр бодлого авч хэрэгжүүлсэн. Аль болох илүү орлоготой, цөөн хүн хамрах бүлэгт чиглэсэн бодлого авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй бол цалин тэтгэврээ тавьж чадахгүй, Монгол Улс дампуурлаа зарлах хэмжээнд хүрэх магадлалтай байсан. Эдийн засаг сайжрахад дахин энэ асуудлыг ярилцана.
-Та эрх баригч намын дарга, УИХ-ын дарга. Заавал Ерөнхийлөгч болох шаардлага нь юу вэ?
-МАН 2016 оны сонгуульд УИХ-д 65 суудал авч иргэдийнхээ итгэлийг хүлээсэн. Итгэлийн хэрээр хариуцлага ирсэн. Төр засгийг нэгдмэл нэг байр суурьтай, нэг зүгт харсан төрийн гурван интитутыг байгуулж, хоорондоо зөрчилдөөнгүй ажиллах нь хамгийн чухал. МАН-д нэр дэвших боломжтой олон хүн байсан. Өрсөлдөөний зарчмаар миний нэрийг дэвшүүлсэн. Хувь хүн нэр дэвшиж байна гэхээс илүү улс орны өмнө ирсэн хариуцлагыг намаас, ард иргэдээс үүрүүлж байгаа хэрэг.
-МАН-ын даргаар та 2 удаа сонгогдсон. Дарга болох өөр хүн байдаггүй юм уу?
-МАН Монголын улс төрийн ууган хүчин. Нам боловсон хүчний хомсдол дорсондоо, эсвэл дарга хийх хүнгүй болсондоо би хоёр удаа томилогдоогүй. Манай нам дотоод ардчилалтай, асуудлыг олон талаас харж даргаа сонгодог.
-60 тэрбум төгрөгийн асуудалд тайлбар хийнэ үү?
-Энэ асуудлыг 3 сонгууль дамжин ярьж байна. Биднийг сөрөг хүчин байхад гаргаж ирж ярьж байсан. Бид тухайн үед энэ бол эвлүүлэг гэдгийг хэлээд энэ асуудлыг шалгуулахаар өөрсдөө хуулийн байгууллагад хандаж байсан. Энэ хариултыг би одоо ч хэлнэ. Хуулийн байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллагууд бүгд эвлүүлэг гэдгийг нотолсон.
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт хаягласан асуултуудаас багцалбал:
-Та өөрөө бүтээсэн, хөл дээр нь босгосон бүтээн байгуулалтаа нэрлэнэ үү?
-МҮЭХ-ны олон мянган гишүүний ач буянаар би Монгол Улсын нийгмийн зүтгэлтэн болж бойжсон. Хамтдаа босголцсон бүтээн байгуулалтууд олон бий. Би ганцаараа бүтээсэн гэж хэлэхгүй.
-МАХН-д та хэзээ элссэн бэ?
-МАХН-д би сар гаруйн өмнө элссэн. МАХН-д элсэхэд хүмүүс гайхахгүй байх гэж бодож байна. Учир нь МҮЭХ-ны ерөнхийлөгч нам бус байх ёстой. Үйлдвэрчний эвлэл, МАХН жирийн иргэдийн төлөө гэсэн итгэл үнэмшил нь ижил.
-Боловсролынхоо талаар тодруулна уу?
-Би боловсролын асуудалд чин үнэнээрээ байдаг. Би амьдралдаа долоон сургуульд сурах гэж зүтгэж байсан. Зургаан дүүгийнхээ тавыг гадаадад боловсрол эзэмшүүлсэн. Дүү нараа боловсролтой болгож, ахын үүргийг гүйцэтгэх гэж зүтгэсэн минь намайг тэмцэгч болгосон. Би Хөдөлмөрийн дээд сургуульд магистрын зэрэг эзэмшсэн.
АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад хаягласан асуултуудаас багцалбал:
-Өмч хувьчлалаар төрийн өмчийг үнэгүйдүүлж авсан гэж таныг ярьдаг. Үүнд тайлбар хийнэ үү?
-Ардчилсан хувьсгалын дараа иргэдийг өмчтэй болгох том бодлого явсан нь Өмч хувьчлал байсан. 1990-ээд онд бэлэн мөнгөөр өмч хувьчилж авах чадалтай хүн байгаагүй. Би ганзагын наймаа хийж байсан учраас “Мах Импекс”, “Баянгол”, “Талх чихэр” компанийн төрийн өмчид байсан хувьцааг худалдаж авсан. Эдгээр компани бүгд хувьцаат компани. Би тодорхой хувьцаа эзэмшдэг хувьцаа эзэмшигчдийн нэг. Бусад хувьцаат эзэмшигчид хэвээрээ байдаг. Хүнсний, аялал жуулчлал салбараа авч үлдсэнд баярладаг.
-УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа хэчнээн хууль дээр ажиллаж, батлуулсан бэ?
-Би УИХ-д гурван удаа сонгогдож, хоёр удаа Засгийн газарт сонгогдсон. Монгол Улсын хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрт шинэ хөдөө, аж үйлдвэрийн парк, хүнд аж үйлдвэрийн бодлого зэрэг томоохон бодлогуудыг оруулж батлуулсан. Тухайлбал 21 аймгийг холбох автозамын бодлого, хөдөө аж ахуй, газар тариаланд хандсан бодлого, 100.000 айлын орон сууцжуулах зэрэг хөтөлбөр, бүтээн байгуулалттай холбоотой хуулиудыг батлуулсан.
-Санал хураалтын хар машиныг худалдан авах гэсэн компани таньтай холбоотой гэсэн. Үүнд тайлбар хийнэ үү?
-Ардчилсан намын даргын сонгуулийн үед гараар тоолох нь хэцүү, автомат машинаар тоолж болох юм гэсэн асуудлыг ярьж, тэр компани руу цахим шуудан бичсэн юм билээ. Тухайн компаниас өөрийн улс дахь автомат машинаа ашиглах боломжтой гэсэн хариулт ирснийг СЕХ улс төржүүлсэн.
-Шүлхийн вакциныг хууль бусаар оруулж ирсэн гэж ярьсан. Энэ талаар?
-Надад вакцин оруулдаг ямар ч компани байхгүй.

Мөрийн хөтөлбөртэй холбоотой дараах асуултуудад нэр дэвшигчид хариулсан юм.
“Боловсролын тогтолцоонд ямар өөрчлөлт хийх вэ” гэсэн асуултад:
Х.Баттулга: Энэ салбарын бодлого тогтмол биш болсноос дампуурч байна. Монгол Улсын хөгжлийн бодлого 2010 онд батлагдсан. Энэ хөтөлбөрт зориулагдсан боловсролыг эзэмшүүлэх ёстой. Ингээгүйгээс ажлын байргүй төгсөгчид ихэсч байна. Боловсролтой боловсон хүчин бэлтгэхийн тулд улсын хөгжлийн бодлоготой уялдуулах ёстой.
М.Энхболд: Боловсрол бол Монголын хойч ирээдүй болсон залуус, хүүхдүүд, Монгол хүний үнэ цэнэтэй холбоотой гол асуудал. Багшийн боловсрол, чадавхжуулах зэрэг асуудлыг анхаарах талаар би мөрийн хөтөлбөртөө тусгасан. Сурах боломжоор нь оюутнуудаа хангах, зайлшгүй шаардлагатай мэргэжлээр суралцаж байгаа, сайн суралцаж байгаа зэрэг оюутнууддаа тэтгэлэг олгох, багш нарыг мэргэшүүлэх, чадавхжуулах, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах ёстой гэж үзэж байна.
С.Ганбаатар: Боловсрол бол хүч. Боловсрол Монголын ард түмнийг хүчирхэг болгоно. Их дээд сургууль олон байна гэж тээршаахгүй, харин чанарыг нь сайжруулах ёстой. Багш нарын нийгмийн асуудлыг сайжруулах ёстой. Нийгмийн асуудлыг сайжруулахад төр хойш сууж ирсэн. Эзэмшсэн боловсролыг ашиглагддаг байх ёстой.
“Нэг улсаас хэт хараат зээл авах, түүхий эдийн хувьд нэг улсаас хэт хараат байгаа асуудлыг хэрхэн өөрчлөх вэ” гэсэн асуултад:
М.Энхболд: Монгол Улс гадаад бодлогын хувьд олон тулгуурт, энх тайванч бодлогыг баримталдаг. Нэг улсаас хараат бус байх асуудлыг ҮАБ-ын бодлогод тодорхой зааж өгсөн. Хоёр, гуравдагч хөрш, сайн харилцаат орнуудтайгаа харилцаагаа улам нягтруулж байж олон улсад Монгол Улс нэрээ бататгана. Бидний шаардлагыг дагаж байгаа хөрөнгө оруулагчдыг дэмжих ёстой. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж байсан гашуун туршлагатай. Гадаад харилцааг зөв зохистой бaйдлаар нь хөгжүүлэх нь чухал асуудал.
С.Ганбаатар: Монголын Эдийн засаг нэг хөршөөсөө хэт хараат байгаа нь үнэн. Гадаад бодлогын үзэл баримтлалын хамгийн гол чиг шугам бол хоёр хөрштэйгөө ижил хэмжээнд харьцах ёстой.
Х.Баттулга: Эдийн засгийн 96 хувь нь урд хөршөөс хамааралтай болсон нь сүүлийн 20 жилд явуулсан бодлогоос улбаатай. Далайд гарцгүй орны үндсэн тээвэр бол төмөр зам. Энэ тээврийг хөгжүүлж байж гуравдагч хөрштэйгээ харилцаж чадна. Харамсалтай нь энэ бодлогыг одоо болтол урагшлуулахгүй байна. Энэ бодлогыг урагшлуулах ёстой.
“Авлигатай ямар аргаар тэмцвэл илүү үр дүнтэй вэ” гэсэн асуултад:
С.Ганбаатар: Нийт 60 мянган ААН, гурван сая иргэний эрх ашгийн төлөө авлигачдад хяналт тавьж, хариуцлага тооцдог механизм Монголд хэрэгтэй. Авлигтай тэмцэх газар эрх баригчид, бүлэглэлүүдээс хараат бус байх ёстой. Оффшорын эсрэг конвенцид Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө санал тавьж, холбоо тогтоох ёстой.
Х.Баттулга: Авлигатай олон аргаар тэмцэнэ. Авлигатай тэмцэх газар улс төрийн захиалгуудыг гүйцэтгэдэггүй, удирдагч нь шуналгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстой. Энэ бол авлигатай тэмцэх нэг арга нь.
М.Энхболд: Шинэ УИХ олон жил дарагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Олон улсад Авлигын эсрэг үндэсний хөтөлбөртэй болсноороо Монгол Улс нэр хүндээ өсгөж, авлигатай тэмцэх арга хэмжээ илүү чангатгасан. Авлигатай тэмцэх нэн чухал зүйл бол соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх юм.

Ингээд 2 цаг 20 минут үргэлжилсэн мэтгэлцээний асуулт, хариулт өндөрлөж, хүрдэнд үлдсэн асуултуудыг хөтлөгч уншиж танилцуулсан юм. Тухайлбал С.Ганбаатарт “МАН олонх байхад Ерөнхийлөгч болбол ажил хийж болох уу”, “Сонгуулийн сурталчилгааны зардлаа хэрхэн босгосон бэ”, “ХҮН-аас гарах болсон шалтгаан”, “Ерөнхийлөгч болбол Оюутолгойн гэрээг зогсоох уу” гэх зэрэг асуулт үлджээ.
Нэр дэвшигч Баттулгад “Таны хүү хар тамхитай нэр холбогдсон нь үнэн үү”, “Хөрөнгийн хэмжээгээ тоон хэлээр хэлж болох уу”, “Та хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага эзэмшдэг вэ”, “Таны зөвлөхийг интерполоор хайж байна. Одоо холбоотой байгаа юу”, “Оффшор дансанд мөнгө нуусан гэж үнэн үү”, “Таны холбогдсон төмөр асуудал хаагдаагүй учир та сэжигтэн үү” гэх зэрэг асуулт үлджээ.
М.Энхболдод “Та өрсөлдөгч нарынхаа талаар юу хэлэх вэ”, “Та Ерөнхийлөгч болбол улс төрийн хариуцлагыг тооцож ажиллаж чадах уу”, “Та шүүхийн томилгоог шударгаар хийж чадах уу”, “Танд оффшор бүсэд данс бий юу”, “Танай нам ирэх 4 жил цалин тэтгэвэр нэмж чадах уу” гэсэн асуултууд үлджээ.
Мэтгэлцээний төгсгөлд нэр дэвшигчид юу хэлэв?
Төгсгөлд нь нэр дэвшигч бүр 2 минутад багтаан сонгогчдод хандан үг хэлсэн юм.
АН-аас нэр дэвшигч Х.Баттулга "Энэ мэтгэлцээнд их хүлээлт байлаа. Гэтэл гадаадын хэлбэрийг дуурайж явууллаа. Энэ хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй. Бэлдсэн асуултуудад зэрэгцэн зогсож байгаад хариулахаас илүү улс төрийн бодит байдлыг дүгнэн ярилцах ёстой. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойшхи нөхцөл байдлыг дүгнэх ёстой. Өнөөдөр хэдхэн гэр бүл Монгол Улсыг барьж, 20, 30 жилийн баялгаа бүрдүүлэхээр баталгаагаа хийж байна. АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших боловчтой бүх хүнд хар пайз зүүсэн. Улс төрийн тохироо луйвар, хуйвалдаан маш их хийсэн. Энэ хуйвалдааныг ярих цаг хүрсэнгүй" гэв.
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар "Монголын 60 мянган ААН, гурван сая иргэний төлөө тэмцэж байхад ямар ч бизнес эрхлэгч надад саад болохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад зах зээлийг нээх, энэ асуудалд анхаарах ёстой. Энэ бол гадаад бодлогын том тулгуур. Монголын ард түмний хайр хүндэтгэл намайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүллээ. Цаашид ямар ч үр дүн гарсан би тэмцсээр байх болно" гэв.
МАН-аас нэр дэвшигч М.Энхболд "Сонгогчид эх орон, үр хүүхдийнхээ ирээдүйг бодож сонголтоо хийнэ бизээ. Аль нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтойг тунгааж үзээрэй. Энэ бол зөвхөн дараагийн Ерөнхийлөгчийг биш Монголын ирээдүйг сонгох гэж байгаа хариуцлагатай сонголт юм. Хямрал, хагарал хоёр бол миний өрсөлдөгч гэж сонгуулийн эхэнд хэлж байсан. Хамгийн гол нь эв нэгдэл чухал. Намайг дэмжээгүй сонгогчдын итгэлийг олохын төлөө би ажиллаж чадна" гэлээ.
Үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн мэтгэлцээн өндөрлөлөө.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал