Сумдын ХАА-н салбарын унааны асуудлыг шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-23 13:27:53

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн сумдын ХАА-н салбарын үйл ажиллагааг дэмжиж унааны асуудлыг шийдвэрлэлээ. 
ХХААХҮЯ-аас Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт албан хэрэглээний автомашин нэг, сумдад "YAMAHA" үйлдвэрийн 15 мотоциклийг шийдвэрлэж батламж гардуулан өглөө. 2011 онд “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд автомашиныг шинэчилж байсан бол түүнээс хойш 6 жилийн дараа 15 сумын “Мал эмнэлэг үржлийн тасаг”-ийн унааг бүрэн шинэчлэхээр болсон байна.

Мөн аймаг орон нутгийн удирдлагууд хөдөө аж ахуйн салбарын ажил үйлчилгээг бүрэн дэмждэг төдийгүй энэ жил 15 оюутан мал аж ахуй, газар тариалангийн мэргэжлээр төгсөж нутагтаа ажиллахаар болжээ. Цаашид “Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд малын эмчээр суралцаж буй оюутны сургалтын төлбөрийг аймгаас бүрэн дааж сургах юм байна. 

 

 

                                                                                                         Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ