Ерөнхийлөгчийн сонгуульд 60606 сонгогч санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-22 14:18:47
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ сарын 26-ны өдөр болох Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд тус аймгаас 60606 сонгогч санал өгнө гэж аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга К.Баймурат мэдээллээ.

Энэ нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэрсийн жагсаалтад орсон сонгогчдын тооноос 5150 хүнээр илүү үзүүлэлт юм.

Дашрамд хэлэхэд, 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Баян-Өлгий аймгийн 38722, 1997 онд 38234, 2001 онд 46422, 2005 онд 49138, 2009 онд 51671 сонгогчийн нэр сонгуулийн нэрсийн жагсаалтад орсон аж.  

Сонгогчид 13 сум, 1 тосгоны 89 санал авах байранд очиж саналаа өгөх бөгөөд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс санал авах байранд ажиллах улсын бүртгэлийн 98 итгэмжлэгдсэн ажилтныг мэдээллийн технологийн болон эрх зүйн сургалтад хамруулж, холбогдох бэлтгэл ажлуудыг хангасан байна. 
 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ