ХНХЯ-ны харьяа агентлагууд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-22 13:28:55
Архангай /МОНЦАМЭ/. ХНХЯ-ны харьяа  Архангай аймаг дахь агентлагуудын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг энэ сарын 20-21-ний өдрүүдэд “Хасу” худалдааны төвийн гадна талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгт Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Эм импекс, ХААН банк, Төрийн банк, Булган МСҮТ, Гурван тамир МСҮТ зэрэг есөн байгууллага иргэд даатгуулагчдад төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлж, мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.

Иргэд ч нэг салбарын байгууллагуудаас нэг дороос үйлчилгээ авсандаа талархаж, ийм нээлттэй өдрийг цаашид зохион байгуулж байхыг хүсч байлаа.

Тухайлбал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын одоо хэрэгжиж байгаа шинэ хууль, эмийн хөнгөлөлт, бусад төрийн үйлчилгээний талаар 200 гаруй иргэд, даатгуулагчдад зөвлөгөө, мэдээлэл өгч, 100 гаруй даатгуулагчдад үйлчилгээ үзүүлжээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ