Ирэх сарын 16-нд Төрийн албаны шалгалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-10-31 13:17:07

Улсын Их Хурлын Тамгын газрын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөж авах төрийн албаны мэргэшлийн шалгалт авдаг бөгөөд уг шалгалтыг 2015  оны  11 дүгээр  сарын 16-ны өдөр авахаар товложээ.

Энэ удаа ажлын байранд тавьсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдийн нэрс болон шалгалт  авах газар, хуваарийг 2015 оны 11 дүгээр  сарын 13-ны өдрийн 14 цагт Төрийн албаны зөвлөлийн "www.csc.gov.mn" гэсэн цахим хуудсаар мэдээлэх юм. Зарлаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ. Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах журамтай бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 10 мянган төгрөг.
Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ
•  Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
• Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;
• Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
• “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь
• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг  хуулбарын хамт;
• Шалгалтын үйлчилгээний төлбөр

 

Холбоотой мэдээ