М.Чулуунбаатар: Эрчим хүчийг саадгүй дамжуулж байж л үндэсний аюулгүй байдал хангагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-06-19 18:25:14
Дархан-Уул /МОНЦАМЭ/ “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын Ерөнхий инженер М.Чулуунбаатартай ярилцлаа.
 
-Танайх өнгөрсөн өвлийн их ачааллыг хэрхэн давав? Элдэв саатал бэрхшээл хэр зэрэг гарав?
 
-2016-2017 оны өвөлд манай байгууллага тасрал сааталгүй үргэлжилж дамжуулалт өмнөх оныхоос 12 хувиар буурч дамжуулалт хийж, техникийн өөр ямар нэгэн гэмтэл саатал гараагүй амжилттай давлаа. Яг өвлийн ид дунд үед ОХУ-тай холбогддог 110, 35-ын Дархан дэд станцад 220-ын авто трансформатрын гүйдлийн трансматар гэмтсэн асуудал гарсан үүнийг үндэсний аюулгүй байдал,  Эрчим Хүчний Яамаар шууд худалдан авалтаар 200 гаруй сая төгрөгөөр уг гэмтлийг тэр дор нь устгах ажлыг зохион байгууллаа. Одоо бүх тоноглолууд хэвийн ажиллаж байгаа. Мөн өнгөрсөн онд 38 нэрийн ажил төлөвлөснөөс 99 хувийн ажлын гүйцэтгэлтэй гарсан. Нэг ажил нь өмнөх онд хийгдэх байсан ч техник зохион байгуулалтаар Шарын гол Дархан Дулааны цахилгаан станцыг холбож байгаа шугамын хамгаалалтын шинэчлэлийн ажил он дамжиж энэ онд хийгдэхээр хойшлогдсон бусад нь бүрэн хийгдсэн.
 
-Энэ онд танай компани хэдий хэмжээний ажил хийхээр төлөвлөсөн бэ?
 
-Манай салбарт энэ онд урсгал засвараар 71 сая төгрөг, их засвараар 358 гаруй сая төгрөгөөр, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтаар 869 сая төгрөгийн ажил гүйцэтгэхээр төлөвлөгдсөн. Энэ сарын байдлаар их засварын ажил 70-аад хувьтай, хөрөнгө оруулалт нь энэ сард нийлүүлэгдээд 50 гаруй хувьтай үргэлжилж байгаа бол урсгал засварын хувьд бас л 60 гаруй хувьтай хийгдээд явж байна. Эрчим хүчний дамжуулалт 2017 онд харьцангуй өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлттэй. Одоогийн байдлаар буюу хагас жилийн өссөн дүнгээр долоон хувийн өсөлттэй 473 мянган кват/цаг дамжуулахаар төлөвлөсөн. Бид энэ төлөвлөгөөгөө 7 хувиар давуулахаар ажиллаж байна. Техникийн алдагдал 6,7 хувь гэж төлөвлөгдөж батлагдсан. Одоогийн байдлаар дунджаар 5,8 хувийн алдагдал дамжуулсан эрчим хүчнээсээ хүлээгээд төлөвлөгөөгөө барьж ажиллаж байна.
 
-Ер нь энэ танай төвийн бүсийн салбар чинь дотроо хэчнээн салбар нэгжтэй вэ? Дархан, Сэлэнгэ, Төв аймгийг хамарч байгаа юу?
 
-Манай дамжуулах үндэсний сүлжээний Төвийн бүсийн салбар маань гурван аймгийг эрчим хүчээр тэжээж дамжуулалтаар хангадаг. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийг бүрэн, Төв аймгийн хойд хэсгийн 28 сумдын аж ахуйн нэгж, айл өрх нийлээд 5000 орчимыг эрчим хаүсээр хангах ажлыг хийж байна. Манай салбар нь эдгээр гурван аймаг дахь 110 квт-ын хүчдэлийн 18 дэд станц, 110, 220 нийлээд 1200-1300-гаад км-ийн тоноглолыг хариуцаж засвар үйлчилгээг нь хийж ажиллаж байна.
 
-Техникийн шинэчлэл хийж байгаа юу? Хэрвээ хийж байгаа бол ямар ямар шинэчлэл хийгдэж байна вэ?
 
-Манайх 2012 оноос үе шаттай шинэлэлийг хийж байгаа. Хоёр дахь жилдээ тоноглолуудынхаа релей хамгаалалтын 7-15 хувийг нь шинэчилсэн. Мөн анхдагч болон трансматор, таслуур зэрэг эрчим хүч дамжуулдаг хүчний тоноглолуудын 15-20 хувь нь шинэлэгдээд явж байна. Энэ жилийн төлөвлөгөөгөөр ОХУ-тай холбогддог 220-ын зангилаа станцынхаа тоноглолуудыг 220, 110-ын станцуудын таслуур зэргийг засварлах төлөвлөгөөтэй. Дээр нь транзит гэж км-ийн шугамаар холбогддог Дархан-Улаанбаатарыг холбогдож байгаа хэлхээ шугам, Шарын гол, Зүүн хараа, Борнуурын чиглэлүүдэд шинэчлэлийн ажлууд бас хийгдээд явж байна. Одоогийн байдлаар найдвартай ажиллагаа талдаа опратив тэжээлийн шинэчлэлүүд нэлээд хүчтэй хийгдсэн одоогийн байдлаар 7-8 станцаа опратив тэжээлийн шинэчлэл бас л 50 хувьд хийгдсэн гэсэн үг.
 
-Байгалын эрсдэл их гарч зарим үед цахилгаан эрчим хүч дамжуулах өндөр хүчдэлийн цамхаг нурж унах зэргээр гамшиг тохиолддог гэж сонссон?
 
-2011 оны 9 дүгээр сарын 27-нд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга мөсжилт болсон. Энэ үеэр манай шугам тоноглолд 2 тэрбум гаруй төгрөгийн хохирол шугам тоноглолд учирсан. Эдгээрийг засварлаж сэргээх ажлуудыг 2012, 2013 он дамжиж хийгдсэн. Түүнээс хойш харьцангуй гайгуу тийм их хэмжээний хохирол учруулсан байгалын гамшиг болоогүй. Гэхдээ мэр сэр Ерөө, Бугантын чиглэлийн шугамд мөсжилтөөс болж тасарч унах үзэгдэл нэг хоёр удаа гарсан ч түүнийг бид цаг алдалгүй тухай бүрд нь аваарын хэмжээнд оруулалгүйгээр засч хэвийн болгосон. Транзитийн чиглэлд ийм аюулаас урьдчилан сэргийлээд Улаанбаатартай холбож байгаа 110-ын шугам, ОХУ-ын болон Эрдэнэт, Улаанбаатартай холбож байгаа 220-ын шугамын утас, элемент солих, хуучирч муудсан, зэвэрсэн, ганц нэг гэмтэлтэй эд анги, тулгуурдыг солих ажлыг үе шаттай хэрэгжүүлээд явж байгаа. Цаашид ийм гэмтэл саатал гарахгүй бид урьдчилсан хамгаалалт аваарын нөөцийг өөрийн чадал боломжийн хэрээр хангаад явж байна.
 
-Та сая яриандаа цөөн тооны алдагдал хүлээгээд явж байна гэлээ. Дамжуулсан цахилгаан эрчим хүчнээс алдагдал гардаг юм байна. Яагаад ийм алдагдал гардаг вэ?
 
-Дамжуулах үед трансформатор шугамд тодорхой хэмжээний эрчим хүчийг алдана. Энэ бол Эрчим хүчний зохицуулах газраас батласан зөвшөөрөгдсөн хувь байдаг. Бид энэ хувийг өмнөх жилүүдийнхээс бууруулалгүй тодорхой хэмжээгээр бариад ажиллаж байна. Дамжуулах эрчим хүчний төлөвлөгөө бий. Энэ нь бидний хамааралгүй улс орны эдийг засгийн чадавх нөхцөл байдал, байгууллагуудын эрчим хүч хэрэглэж байгаа эрэлт хэрэгцээ ямар байх зэргээс хамааралтай. Өнгөрсөн 2016 онд хэрэглэгч харьцангуй 12 хувьд хүрч буурсан. Харин энэ жил эрчим хүч хэрэглэгчид өсч бас “Алт-2” хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотой эрчим хүч авах хандлага сэргэж байгаа. Оны эхний 6 сарын байдлаар өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад долоон хувийн өсөлттэй  байна.
 
-ОХУ-аас авдаг эрчим хүчийг танайх дамжуулж аваад төвийн эрчим хүчинд системд нийлүүлдэг юм байна. Энэ нь ямар онцлогтой вэ?
 
-Манай эрчим хүчний систем нь одоогийн байдлаар дунджаар 900 гаруй клват/цаг-ийн эрчим хүч хэрэглэж байна. Үүний яг ОХУ-аас бол яг хэвийн горимын үед ТЭЦ 4, ТЭЦ, 3 болон Эрдэнэт, Дарханы цахилгаан станцууд эрчим хүчээр хангаад явж байгаа. Хэрвээ аль нэг үүсгэгч ТЭЦ доголдож эрчим хүчний дутагдалд орох тохтиолдолд бид ОХУ-аас 210 мгват хүртэл чадлыг авч уг дутагдлыг нөхөхөөр ажилладаг. Хэрвээ ийм дутагдах тохиолдол гарвал бид эхний ээлжинд 200 гаруй мгватт-ыг эрчим хүчийг ОХУ-аас авч хангах ийм л үүрэг зориулалттай шугам юм.
 
-Ойрын үед тулсан ямар ажил байна вэ?
 
-Энэ онд хийгдэж байгаа нэг томоохон ажил бол Дарханы Дулааны Цахилгаан станцын хашаанд байгаа Дархан ТЭЦ-ын 110-ын гаргалгааг манай дамжуулах сүлжээ хариуцдаг. Үүнийг 2008 онд “Эрчим хүчний хэмнэлтийн төсөл”-өөр анхан шатанд бүрэн шинэчлэл нь хийгдсэн. Мөн хоёр дахь шатны ажил нь хийгдээд ид дундаа явж байгаа. Бидний төлөвлөж байгаагаар 7-8 дугаар сард дуусна. Энэ нь 1 тэрбум 500 сая төгрөгийн ажил. Бид үүнийгээ хийчихвэл системийн найдвартай ажиллагаа өндөржиж хамгаалалт автоматик талдаа айлтгүй болно гэж үзэж байна. Бусад ажлууд гэвэл шугам тоноглолын урсгал завсарууд яг төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Эрчим хүчний найдвартай ажиллагаа гэдэг нь манай сүлжээний хэвийн ажиллагаанаас хамааралтай. Станцуудын үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх рүү саадгүй дамжуулж байж л хэрэглэгчид эрчим хүчээр найдвартай хангагдана. Тиймээс дамжуулахын найдвартай ажиллагаа нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал болохоор бид шугам тоноглолынхоо засварын чанарт онцгой анхаарал тавьж ажилладаг.
                                                                                                                                                         Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ