Өвөрхангайн 10 сумын Мал эмнэлэг шинэ тоног төхөөрөмжтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/ АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Өвөрхангай аймгийн 10 сумын Мал эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж олголоо.
Бүрд, Бат-Өлзий, Өлзийт сумдад Мал эмнэлгийн лабораторийн тоног төхөөрөмж, Баян-Өндөр, Хархорин, Хужирт, Нарийнтээл, Уянга, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл сумдад бог мал зөөвөрлөдөг төмөр хашааг нийлүүлсэн бөгөөд нийт өртөг 50 сая төгрөг юм.
Мерсикор ОУБ-аас хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2" ("LTS 2") төслийн хүрээнд зуданд өртөж байгаа иргэдийн амьжиргааг хамгаалах, нөхөн сэргээхэд туслах зорилгоор тэтгэлэг олгох төслийн уралдааныг энэ оны гуравдугаар сарын 13-аас тавдугаар сарын 31 хүртэлх хугацаанд зарласан байна. Уралдаанд 15 аймгаас 98 төслийн санал ирснээс зуд болох магадлал бүхий 10 аймгийн төслийг шалгаруулан нийт 500 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламжийг олгожээ. Уг төсөлд Өвөрхангай аймгаас “Зос хангай” мал эмнэлгийн илгээсэн төсөл шалгарч, дээрх тоног төхөөрөмжүүдийг авах эрхтэй болжээ.

Б.Батчимэг