Сэлэнгэ аймагт Юнивишний гурвалсан үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-17 00:28:10
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын 80 жилийн ой хаяанд ирээд байна. Энэхүү түүхт ойгоороо сумандаа үлдэцтэй олон ажлуудыг хийхээр аймаг орон нутгийн удирдлагууд анхаарлаа хандуулсаар байгаагийн нэг нь өнгөрсөн 7 хоногоос Сүхбаатар хотод Юнивишний гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэхээр ажлын хэсэг томилогдон ажилдаа ороод байгаа явдал юм.
Сүхбаатар хотын нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдарч байгаа айл өрхүүд сумынхаа 80 жилийн ойгоос өмнө Юнивишний гурвалсан багц буюу IPTV Интернэт, суурин утасны үйлчилгээг хүртэх боломжтой боллоо. Энэхүү үйлчилгээг Сүхбаатар сумын орон сууцны нийт 1300 гаруй хэрэглэгчиддээ урьдчилсан байдлаар ирэх сарын нэгэн гэхэд нэвтрүүлэхээр эхний ээлжинд техникийн гүйцэтгэлийг “Цонж коппер” компанитай хамтран гүйцэтгэж байна. Тэд уртасгасан цагаар түргэн шуурхай ажиллаж хугацаандаа бэлэн болгохоор ажиллаж байна. Энэхүү Юнивишн үйлчилгээ нь дэлхий нийтэд танил болсон 200 сувгийг нэг дор үзэх боломжтойгоос гадна 3МВ-ийн хурдтай интернэт орчноор хүссэн үедээ аялж, мөн хэрэглэгчид өөр хоорондоо суурин утасны үйлчилгээг үнэгүй хүртэх боломжтой гээд олон олон давуу талуудтай аж. Энэхүү үйлчилгээ нь Дархан-Уул аймагт тавигдсан бөгөөд хөдөө сумдын тухайд анхных нь Сэлэнгэ аймаг болж байгаа юм байна. 
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ