Африкт арслангийн тоо эрс цөөрч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
aminaa@montsame.mn
2015-10-30 16:19:18

ЛОНДОН. /BBC/. Африк тивийн өндөр хамгаалалттай зарим нутгаас бусад газарт арслангийн тоо эрс цөөрч байна хэмээн судалгаагаар тогтоожээ.

Хамгаалалтгүй нутгуудад буй арслангийн тоо дараагийн 20 жилд хоёр дахин цөөрөх шинжтэй байна. Төв болон Баруун Африкт арсланг устах аюулд ороод буй амьтны тоонд оруулах хэрэгтэй хэмээн судалгааг хийсэн эрдэмтэд үзэж байна.

Ан хийх нь багасаж, газар нутаг нь хумигдан, уламжлалт эм барагдсан нь тоо толгой цөөрөхөд нөлөөлжээ.  

Онгон байгалийг хамгаалах олон улсын байгууллагаас арсланг “эмзэг” ангилалд оруулдаг бөгөөд “устах аюулд орсон” ангилалд онгон байгальд мөхөх өндөр эрсдэлтэй зүйлүүд багтдаг байна.

Тус судалгаагаар “жижиг, хашаагаар хүрээлсэн, өндөр зохион байгуулалттай, санхүүжилттэй нөөц” хэмээн нэрлээд буй Ботсвана, Намиб, Өмнөд Африк, Зимбабве зэрэг улсуудад буй арсланг эс тооцвол Африк тивийн өнцөг булан бүрд арслангийн тоо толгой цөөрч байна.

Дараагийн 20 жилд арслангийн тоо толгой хоёр дахин буурах магадлал Төв, Баруун Африкт 67 хувь, Зүүн Африкт 37 хувьтай байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ