Завханд Төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-14 17:07:36
Завхан/МОНЦАМЭ/ Завхан аймагт Төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл байгуулагдлаа.
Монгол Улсын ЗГХЭГ, Азийн хөгжлийн банкны хамтарсан Баруун бүс нутагт нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төслийн хүрээнд “Хувийн хэвшлийг дэмжих стратеги боловсруулах аргачлал” сэдэвт хоёр өдрийн сургалтыг Улиастайд зохион байгуулжээ.  Сургалтанд төр, хувийн хэвшлийн удирдлагуудын төлөөлөл 40 орчим хүн оролцжээ.
Энэ үеэр төр-хувийн хэвшлийн байнгын ажиллагаатай зөвлөлийг шинээр Завхан аймагт байгуулж, удирдах зөвлөлийг сонгожээ. Тодруулбал Завхан аймгийн төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлийн хийх ажлын төлөвлөгөө, хуваарийг гаргаж зөвлөлийн удирдах хороо, ажлын алба, ажлын хэсгүүдийн гишүүдийг сонгожээ. Мөн үеэр аймгийн удирдлага болон хувийн хэвшлийн нэгдсэн төлөөлөл зөвлөлийг үүсгэн байгуулах санамж бичигт гарын үзэг зурж, батламжиллаа. Мөн үеэр төслийн зөвлөх төсөл хөтөлбөр төлөвлөх, хэрэгжүүлэх, удирдах, хянах аргачлал болон хувийн хэвшлийг дэмжих стратегийн төслийн бүтэц, агуулгын талаар мэдээлэл өгсөн байна. Мөн сургалтын үр дүнд хамтарсан зөвлөлөөр дамжуулан хувийн хэвшлийг дэмжих стратегийн төсөлд оруулах төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллийн саналыг сонсож, хэлэлцүүлэг зохион байгуулж дүгнэлт гаргаж үр дүнг нь тодорхойлох ажээ.
Төслийн үр шимээр дамжуулан төрийн байгууллагууд хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа хамтын ажиллагааг сайжруулж хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг өргөтгөх, өөрийн нэрийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, бий болох аж.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ