УИХ-ын хаврын чуулган завсарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-14 10:02:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганыг өнөөдрөөс эхлэн завсарлуулахаар болжээ.

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан хаврын ээлжит чуулганыг түр завсарлуулах захирамжид УИХ-ын дарга М.Энхболд гарын үсэг зурсан байна.

Чуулган энэ сарын 28-ны өдрийг хүртэл завсарлах аж.
Б.Туул
Холбоотой мэдээ