Хоршоог хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймагт “Хоршоог хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ.
Тус аймагт 2017 оны эхний хагас жилийн байдлаар 5900 орчим гишүүн бүхий анхан шатны 182 хоршоо, хадгаламж зээлийн 7 хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэдгээрийн 40 хувь нь газар тариалан, мал аж ахуй хослосон, 25 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдаа, 25 хувь нь түүхий эд бэлтгэл, 10 хувь нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр тус тус ажилладаг. Мөн “Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо”, “Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо”, “Үйлдвэр үйлчилгээний хоршоодын холбоо” гэсэн гурван мэргэжлийн холбоо, нэг сургалт мэдээллийн төв үйл ажиллагаа явуулж байна.
Аймгийн статистик мэдээнд үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодын тооноос өөр мэдээлэл байхгүй, хоршоог хөгжүүлэх чиглэлээр төр засгаас шат дараалсан арга хэмжээ авч байгаа ч бие даасан, амжилттай ажиллаж байгаа хоршоод цөөн байгаа нь бодлогоор анхаарах зайлшгүй шаардлагатай байгааг харулж байгаа юм. Тиймээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Хоршоог хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр” батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хөрөнгө, хөдөлмөрөөрөө хоршиж үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх нь бүтээмжийг өсгөж, баялаг бүтээх, ажлын байр нэмэгдүүлэх зэргээр нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг учир төр засгийн зүгээс хоршооллыг хөгжүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлэх, олон улсын байгууллагуудын зээл тусламж, төсөл хөтөлбөрүүдийг хоршоодод чиглүүлэх шаардлагатай байдаг аж.
Хуралдаанаар хоршоодыг олон улсын хоршооллын зарчимд нийцүүлэн хөгжүүлэх, гишүүдийн тоог сайн дурын үндсэн дээр нэмэгдүүлэх, менежментийг сайжруулах, дундын хоршооллыг бий болгох талаар хэлэлцэв. Үүний тулд дээрх хөтөлбөрийг баталж, хоршоог эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих нь хоршоод болон гишүүдийн тоог нэмэгдүүлж улмаар дотоодын нийт бүтэгдэхүүнд эзлэх хувь хэмжээг өснө хэмээн үзэж байна.

Б.Батчимэг