Ховдод ЭЕШ-ыг Жаргалант сумын 2 дугаар сургуулийн байранд авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт 06 сарын 14, 15, 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба Ховд аймагт 1400 гаруй хүүхэд Элсэлтийн Ерөнхий шалгалт өгөх гэж байна.
Давхардсан тоогоор Математикийн хичээлээр 903, Монгол хэлээр 454, Нийгмийн ухааны хичээлээр 716, Англи хэлээр 331, Орос хэлний хичээлээр 24, Газар зүйн хичээлээр 39, Физикийн хичээлээр 410, Биологийн хичээлээр 240, Химийн хичээлээр 247, Монгол улсын түүхээр 13 хүүхэд ЭЕШ өгөх юм. Мөн Монгол хэл бичгийн шалгалтанд энэ жил төгсөж буй 1291 сурагч, өмнөх оны төгсөгчдөөс 123 хүүхэд ЭЕШ-нд дахин орж шалгуулах юм.
Ховд аймгийн ЭЕШ жил бүр Жаргалант сумын 12 жилийн 2 дугаар сургууль дээр явагддаг. Шалгалтад орж буй хүүхдүүд 06 сарын 14 өдөр 12- 13 цаг 40 минутын хооронд Монгол хэл бичгийн шалгалт, 06 сарын 15-ны өдөр Англи хэл, Хими, Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтыг өгөх юм. Харин 06 сарын 17-ны өдөр Математик, Газар зүй, Биологи, Монгол хэлний шалгалт, 06 сарын 18-ны өдөр Нийгмийн тухай мэдлэг, Физик, Орос хэлний шалгалтуудыг тус тус өгөхөөр хувиар гарсан байна.
Шалгалтын материал нь Боловсролын яамны Үнэлгээний төвөөс зохих нууцлалын дагуу хийгдэж, Тагнуулын байгууллагаар дамжин ирж Тагнуулын байгууллага, Үнэлгээний төвийн ажилтан, Шалгалтын комиссын бүрэлдэхүүний хяналтанд задарч, буцаад битүүмжлэгддэг байна. Үнэлгээний төвөөс найман хүний бүрэлдэхүүнтэй баг манай аймагт ирж ажиллах ба 80 орчим багш нар нууцлалын гэрээ байгуулан шалгалтын комиссын үйл ажиллагаанд оролцон ажиллах юм.

А.Бямбасүрэн