Олон улсын иргэний нисэхийнхэн агаарын хөлгийн тоноглолын хөгжлийн асуудлыг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)–ын Ази, Номхон далайн бүсийн Ажиглалтын системийн хэрэгжилтийн ажлын хэсгийн хоёрдугаар хурал Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
Энэ сарын 15 хүртэл үргэлжлэх энэхүү хуралд АНУ, БНСУ, БНХАУ, Хонгконг, Австрали, Япон, Энэтхэг, Шинэ Зеланд зэрэг 20 орон, олон улсын 10 байгууллага, “Бойнг”, “Эйрбус” агаарын хөлөг үйлдвэрлэгчид, агаарын навигацын тоног, төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудын 70 гаруй төлөөлөл, дотоодын 40-өөд аж ахуйн нэгж оролцож байна. Хурлаар Ази, Номхон далайн бүсийн орнуудын агаарын ажиглалтын системийн хөгжил, агаарын хөлгийн тоноглолын хөгжил, газрын тоног төхөөрөмжийн ашиглалт зэрэг асуудлыг хэлэлцэж буй юм.
Агаарын навигацийн үйлчилгээний чанарт нөлөөлдөг нэг гол хүчин зүйл бол ажиглалтын үйлчилгээ юм. Нислэгийн хөдөлгөөний удирдлагад уламжлалт радиолокаторын систем, автомат хамааралтай ажиглалтын систем (ADS), тооцоот ажиглалтын систем (MLAT) зэрэг нь өргөн ашиглаж байгаа юм. ИКАО нь гишүүн орнуудg; ижил төвшний ажиглалтын үйлчилгээг үзүүлэх чиглэлээр анхаарч ажиллах болсон. Энэ ажлын хүрээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, номхон далайн бүсийн төвөөс өнгөрсөн онд Ажиглалтын системийн хэрэгжилтийн ажлын хэсгийг байгуулан, анхдугаар хуралдааныг Тайландын вант улсын Бангкок хотноо зохион байгуулсан байна.

Ч.Ариунболд