Катар улс АНУ-ын хуулийн пүүсийг хөлслөн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-12 15:00:45
НЬЮ-ЙОРК./TASS/. Катарын эрх баригчид 2,5 сая долларыг АНУ-ын хуулийн пүүст төлж тус Эмирт улсаас терроризмтой тэмцэхэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд үнэлгээ хийлгэхээр болжээ. Энэ тухай “Assosiatsd Press” агентлаг мэдээллээ.

Америкийн Хууль зүйн яаманд ирүүлсэн баримт бичгүүдээс харахад Доха АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж бага Бушийн Засаг захиргаанд Ерөнхий прокуророор ажиллаж байсан Жон Эшкрофтын компанитай зохих гэрээ байгуулжээ.

Вашингтонд төвтэй тус пүүс Катар улс терроризм, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээнүүдийг хэрхэн санхүүжүүлж байсан талаар үнэлгээ хийх үүрэг хүлээжээ. Мөн тус пүүс Доха дээрх хүч чармайлтыг тавьж байгаа гэдгийг нотлох, мөн Катар улсад энэ талаар зөвөлгөө өгөхөд бэлэн байгаа аж. Эшкрофтын компани мөн үүнтэй холбоотойгоор АНУ-ын хууль тогтоогчид, ОНМХ-ийн хувьд лоббидох үйл ажиллагааг хийж магадгүй гэнэ.

Тус агентлагийн мэдээлснээр, Доха 2,5 сая долларыг цуврал жижиг төлбөр хэлбэрээр бус нэг удаагийн төлөлтөөр хийснээс харахад энэ асуудал яаралтай болохыг гэрчилж байгаа аж. Үүнээс өмнө Катарын эрх баригчид АНУ-ын лоббичуудын үйлчилгээг авахаар нэг бус удаа хандаж байжээ.
О.Барс 
Холбоотой мэдээ