Пуэрто-Рико-гийн иргэд тус арлыг Америкийн нэг муж улс болгохын төлөө саналаа өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
bars@montsame.mn
2017-06-12 12:11:19
НЬЮ-ЙОРК./TASS/. Ням гарагт болсон Пуэрто-Рикогийн статусын бүх нийтийн санал асуулгаар иргэдийн ихэнх нь тус улсыг сайн дураараа нэгдсэн АНУ-ын 51 дэх муж улс болохын төлөө саналаа өгчээ. Үүнийг саналын хуудас тооллогын урьдчилсан дүн нотлож байгаа юм.

Тус арлын оршин суугчдын санал өгөх эрх бүхий 2 сая 290 000 оршин суугчдаас нийтдээ 509 000 хүн саналаа өгсөн ба үүнээс 97 хувь нь Пуэрто-Рико-г Америкийн 51 дэх муж улс болгохын төлөө саналаа өгчээ.
Бүх нийтийн санал асуулга явуулахыг тус арлыг АНУ-ын бүрэлдэхүүнд шинэ муж улсаар оруулахын төлөө бодлого явуулдаг нам дэмжиж байгаа юм. Тус намын төлөөлөгчид энэ нь Пуэрто-Рико-д санхүүгийн ноцтой хүндрэлээс гарахад нь туслана гэж үздэг байна. тус улсын иргэдийн өгсөн санал нь заавал биелүүлэх шийдвэр биш бөгөөд, АНУ-ын Конгрессийн хувьд зөвлөх шинж чанартай аж.

Өмнө нь Пуэрто-Рико-г Америкийн шинэ муж улс болгохын эсрэг тэмцдэг улс төрийн хүчнүүд тус бүх нийтийн санал асуулгыг бойкотлоно гэж мэдэгдэж байсан юм. “The Washington Post” сонинд мэдээлснээр, АНУ-ын Конгрессийн Бүгд найрамдах намын гишүүнд Пуэрто-Рико-гийн статусыг өөрчлөх явдлыг гаргахгүй байхын төлөө байгаа ажээ. Үүний нэг шалтгаан нь хэрвээ Пуэрто-Рико Америкийн 51 дэх муж улс болбол оршин суугчид нь Ардчилсан намыг дэмжих магадлалтай, энэ нь Конгрессын болон Ерөнхийлөгчийн сонгуульд тус намыг нэлээд бэхжүүлнэ гэж үзэж байгаа явдал аж.

Пуэрто-Рикогийн эрх баригчид эдийн засгийн ноцтой хямралын улмаас 70 тэрбум долларын өрөө төлж чадахгүй байгаа ажээ. Өрийн бүтцийг задлах зөвөлгөө нь одоогийн байдлаар үр дүн өгөөгүй байгаа юм.
О.Барс 

Холбоотой мэдээ