Ираны пуужин 2000 км доторх байг устгах чадалтай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-29 16:23:14

ТЕГЕРАН. /Sputnik/. Ираны шинэ, өндөр нарийвчлалтай баллистик пуужин 2000 км хүртэл зайд буй дайсны байг устгах чадалтай гэж Ираны Батлан хамгаалахын сайд Хосейн Салами мэдэгдлээ.

“Батлан хамгаалах салбарт тусгалын алдаагүй 2 мянган км-т тусах пуужин үйлдвэрлэнэ гэдэг нь бид энэ радиуст буй хөдөлгөөнгүй болон хөдөлгөөнтэй байг оновчтой устгана гэсэн үг” гэж үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа Салами хэлжээ.

Ираны “Фарс” агентлагийн  мэдээлснээр, Салами хамгаалах хүчээ улам бэхжүүлэхээ мэдэгдээд, “Бид өөрсдийн хүч чадлыг нэмэгдүүлэх хариуцлага хүлээдэг учир Иран улс пуужин туршихыг хориглосон тогтоолыг хэрэгсэхгүй, бидэнд хэн ч заахгүй” гэсэн байна.

Алсын тусгалтай баллистик пуужинг Иран улс аравдугаар сарын 11-ний өдөр туршиж харвасан билээ.  "Имад" хэмээн нэрлэсэн уг пуужин жирийн цэнэгт хошуутай юм.

Ийм пуужинг олноор үйлдвэрлэж, улсынхаа зэвсэгт хүчинд хэрэглэвэл Иран улсын эрх мэдэл, тактикийн хүчин чадал нэмэгдэнэ хэмээн Батлан хамгаалахын сайд нэмж хэлжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ