Иргэдийн ажлын амжилтыг төрөөс үнэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-06-04 15:03:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Нийтийг хамарсан томоохон баяр, тэмдэглэлт өдрүүдээр төр, засгаас иргэд хөдөлмөрчдийнхөө ажил бүтээлийн амжилтыг үнэлэн дүгнэдэг уламжлалтай билээ. Саяхан болж өнгөрсөн эх үрсийн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар Говь-Алтай аймгийн олон хүмүүсийг төрийн дээд шагналаар шагнасан байна.
Алтан гадас одонгоор 4 хүнийг, Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 10 хүнийг, Алдарт эх-1” одонгоор 12, “Алдарт эх-2” одонгоор 136 хүнийг шагнасныг ИТХ-ын дарга Т.Ганзориг, Аймгийн засаг дарга Т.Гансэлэм нар болон сум орон нутагт сумдын удирдлагууд гардуулан өгсөн байна.  

                                                                                                                          Ш.Цоодол

Холбоотой мэдээ