Архангайд тариалалт 53.4 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-25 13:25:02
Архангай /МОНЦАМЭ/. Энэ онд Архангай аймаг нийт 12820 га талбайд тариалалт хийхээс 05 дугаар сарын 23-ны байдлаар 6600 га талбайд үр тариа, 180 га талбайд төмс, 50 га талбайд хүнсний ногоо тариад байна. Өөрөөр хэлбэл  нийт 6830 га талбайд тариалалт хийж, хаврын тариалалт 53.4 хувтай явж байна.

Тариалалтын бүс нутаг болох Өлзийт, Батцэнгэл, Төвшрүүлэх, Өгийнуур, Цэнхэр, Хотонт сумдаар хаврын тариалалт хэвийн явж байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодорж мэдээллээ.

Энэ хаврын тариалалтанд шаардлагатай 92.8 тн шатахууныг 40 гаруй аж ахуйн нэгж, иргэдэд 50 хувь, 952.0 тн улаан буудайн үрийг 30 хувийн урьдчилгаатайгаар олгож санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Мөн аймгийн ХХААГ-аас ногоон тэжээл тариалах иргэн, аж ахуйн нэгжид шатахууны дэмжлэг үзүүлэх тухай саналаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлжээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ