Томоохон гол нууртай аймгууд авран хамгаалах түр баг ажиллуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-25 10:41:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, "Шинэчилсэн найруулгад гол нууртай аймгуудтай мэргэжлийн аврах баг ажиллуулах тухайд ямар өөрчлөлт орж байна вэ" гэсэн асуудлыг тавьсан. Эл асуултад ажлын хэсгийн зүгээс, "Томоохон гол нууртай аймгуудын удирдлага гол нуурын зорчих хөдөлгөөний ачааллыг харгалзан, авран хамгаалах түр багийг ажиллуулдаг байхаар зохицуулалтыг оруулж өгсөн" гэсэн тайлбарыг өгсөн юм. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат, "Хөвсгөл нууранд живсэн машин, техник цөөнгүй бий. Нуураас татан гаргах уу. Усан спортыг хөгжүүлэх талаар ямар бодлого туссан бэ" гэхэд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, "Хөвсгөл нуурын машины асуудал хуулиар зохицуулагдахгүй. Живсэн машиныг гаргах талаар олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Цаашдаа энэ ажил "Хөх сувд" төслийн хүрээнд хэрэгжинэ. Шинэчилсэн найруулгаар гол нь усан замын тээврийн хариуцлагыг өндөржүүлж байгаа юм. Жилд 120 хүн нас барж байна. Иймд хариуцлагын тогтолцоог уг хуулиар чангатгаж байгаа юм" гэлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ