Тариалан эрхлэлтийг дэмжих сан хоёр тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-19 19:17:05
Булган /МОНЦАМЭ/“Тариалан эрхлэлтийг дэмжих” сангийн Булган аймаг салбар энэ хавар газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 2,0 тэрбум орчим төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Тус салбарын захирал Ц.Энхбат:
-Манайх Засгийн газрын газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж, 241 аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулаад зээл олголоо. Энэ жилийн тариалалтад шаардагдах үр, түлшний зээлийг олгосон. Мөн ургамал хамгааллын бодисоор хангасан. Хаврын тариалалт амжилттай явагдаж байна. Цаашид уриншийн зээл үргэлжлүүлэн олгоно. Аж ахуйн нэгжүүд тариалалтаа дуусгаад уринш боловсруулалт хийнэ. Тэр үед зохих урьдчилгаа төлбөрөө хийгээд үйл ажиллагаагаа явуулах байх. Манай байгууллагад уриншийн боловсруулалтад шаардлагатай зүйл хүрэлцээтэй байгаа гэж ярьлаа.
“Газар тариалан эрхлэлтийг дэмжих” сангийн Булган аймаг дахь салбар Булган, Хөвсгөл, Орхон аймгийн 430 гаруй аж ахуйн нэгж, иргэдтэй харилцаж, үйлчилгээ үзүүлдэг байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ