Завханы Их-Уул сумын эрүүл мэндийн төв нээлттэй өдөрлөг зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Их-Уул сумын Эрүүл мэндийн төв эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжье уриатайгаар нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгт сумын удирдлагууд болон 120 гаруй иргэн оролцож үйлчлүүлжээ. Энэ өдөр сумынхаа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд болон залуу гэр бүлд зориулан олон хөтөлбөр арга хэмжээг зохион байгуулжээ. Тухайлбал гэр бүл төлөвлөлт, жирэмсний хяналтанд эрт орохын ач холбогдол, нярай хүүхдийн асаргаа сувилгааг хэрхэн хийх вэ, хөхөөр хооллохын ач тус, шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс, амны хөндийн эрүүл мэнд, дархлаажуулалт түүний ач холбогдол, зүрх судас чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх гэхчлэн таны эрүүл мэнд таны гарт сэдэвт 12 өртөөгөөр аялуулжээ. Өртөө бүрээс иргэд хүссэн үйлчилгээ зөвлөгөөг авч витаминжуулалтад хамрагдсан байна. Мөн сумынхаа иргэдэд байгууллага дээрээ хэрэгжүүлж буй байгууллагын соёл, сэтгэлд нийцсэн найман үйлчилгээгээ танилцуулсан аж.
Дашрамд Их-Уул сум нь Завхан аймгийн томоохон сумдын нэг бөгөөд 6000 орчим хүн амтай юм.
Дашрамд Их-Уул сум нь Завхан аймгийн томоохон сумдын нэг бөгөөд 6000 орчим хүн амтай юм.
Б.Мягмарсүрэн