Ц.Мөнх-Оргил: Монгол Хятадын харилцааны олон тулгамдсан асуудлыг энэ удаагийн айлчлалаар шийдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Бээжин /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийсэн айлчлалын талаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэвлэлийнхэнд ярилцлага өгснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрээр хэлэхдээ , Хоёр орны хооронд улс төрийн ямар нэгэн маргаантай асуудал байхгүй. 4700 гаруй км-ээр хиллэдэг, хилийн ямар нэгэн маргаангүй тул хоёр улсын харилцаа хөгжихөд бүрэн бололцоо байна гэдэгт санал нэгдлээ. БНХАУ-ын дарга Ши Жин Пин яриа хэлэлцээний эхэнд Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг байнга хүндэтгэсээр ирсэн цаашид ч хүндэтгэх болно гэсэн. Монгол Улс, монголын ард түмэн Хятад улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, язгуур эрх ашгийг дээдэлсээр ирсэн. Тиймээс ийм улс төрийн таатай суурин дээр хоёр улсын харилцааг хөгжүүлнэ гэсэн ойлголтод талууд санал нэгдлээ. Яриа хэлэлцээний гол сэдэв мэдээж хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлууд байсан. Манай талаас эдийн засгийн хөгжилд гол түлхэц өгөхүйц том том төслүүдийг урагшлуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүссэн.

Тухайлбал, Тавантолгойн төсөл, Шивээ-Овоод суурилсан эрчим хүчний үйлдвэрлэлийг Хятад руу экспортлох төсөл, Хэрлэн гол, Говь төсөл гэх мэт төслүүдэд төвлөрч ярилцсан. Монгол Улсын хувьд худалдаа маш чухал, Тиймээс хил дамнасан болон хил орчмын худалдаа болон далайд гарцгүй учраас гуравдагч оронтой Орос, Хятадаар дамжиж худалдаа хийх зэрэг асуудал хүндрэлтэй байгаа. Байгаль орчны хамгаалал, Улаанбаатар хотын агаарын бохирдол, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг асуудлыг хөндөж тавьсан. Хятадын тал бүх асуудлыг нааштай шийдэхэд хамтарч ажиллая гэсэн байр сууриа илэрхийлсэн.
Хоёрдугаарт, Хятадын тал худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд хоёр зарчим баримталж байгаагаа сануулсан. Нэгдүгээрт, худалдаа хөрөнгө оруулалт харилцан ашигтай байх ёстой. Гэхдээ БНХАУ-ын дарга Ши Жин Пин онцлохдоо, 2014 онд Монголд айлчлахдаа “Дээрх хамтын ажиллагаа нь Монголд их ач холбогдолтой, илүү ашигтай байх ёстой хэмээн илэрхийлж байсан. Монголын талын эрх ашгийг түлхүү анхаараарай гэсэн чиглэл өгч байсан” гэдгээ дахин хэллээ. Энэ зарчим дээрээ суурилж хөгжинө гэдгийг тодотгосон.
Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа зөвхөн харилцан сонирхол дээр явагдана. Монголын тал хамтын ажиллагаа өрнүүлэхгүй гэвэл Хятадын талаас мөн адил зарчим баримтална. Өөрөөр хэлбэл юун дээр хамтарч ажилламаар байна гэдэг сонирхлын дагуу хамтарч ажиллахад бэлэн байна гэсэн. Тухайлбал, Хятад улс нүүрс, эрчим хүчний илүүдэлтэй. Тиймээс эрчим хүч болон бусад ашигт малтмалын нөөцийг Хятад руу экспортлохгүй гэвэл бид хүндэтгэж үзнэ. Хэрэв нийлүүлнэ гэвэл байр сууриа маш ойлгомжтой илэрхийлэх хэрэгтэйг онцоллоо.
Дэвшүүлсэн тодорхой асуудлуудад Хятадын талаас маш тодорхой хариулт өглөө. Жишээ нь, бид гуравдагч орнууд руу бүтээгдэхүүнээ гаргахад Хятадын нутгаар дамжихад маш хүндрэлтэй байна гэсэн асуудал тавьсан. Тодруулбал, мах махан бүтээгдэхүүн гэдгээ хэллээ. Айлчлалын үеэр манай МХЕГ-ын дарга н.Цагаанхүү, Хятадын хорио цээрийн албаны дарга нар гэрээнд гарын үсэг зурж хоёр улсын нутаг дэвсгэрээр дамжих мах, махан бүтээгдэхүүний хорио цээрийн дэглэмийн гэрээг баталгаажуулав. Монголын боомтын тохижилт, дэд бүтэц хоцронгуй байгаа тул худалдаа хийхэд хүндрэлтэй байдаг. Үүнийг үндэслэн Хятадын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар Монголын боомтуудын дэд бүтцийг шинэчлэх асуудлыг хийхээр тохиролцсон. Мөн айлчлалын хүрээнд Хятадын талаас бидэнд шинэ мэдээ дуулгалаа. 2018, 2019 онуудад БНХАУ-ын Засгийн газар Монголын ард түмэнд 2 тэрбум гаруй юанийн буцалтгүй тусламж олгоно. Ямар салбарт авах, юунд ашиглахаа тодорхойлон төслүүд хамтарч хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. 10 жилийн өмнө Монгол Улс Тавантолгойн асуудлыг ярьж байсан, өнөөдөр дахиад л энэ асуудлаа ярьж байна. Бидний зүгээс шалтгаалаад байгаа зүйл байвал хэлэхийг Хятадын талаас сануулсан. Хэрэв танай зүгээс шалтгаалж байгаа бол асуудлаа шийдээд бидэнд тавь. Үүний дараа хамтын ажиллагаагаа өрнүүлье гэлээ. Эцэст нь дүгнэхэд харилцааны тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд нэлээн их ахиц дэвшил гарлаа гэж үзэж байна.
Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд нийт 22 гэрээ, санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүнд бодлогын том баримт бичгүүд орсон. Тухайлбал, монголын дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчны төслүүдийг хэрэгжүүлэхэд Хятадын дэд бүтцийг хөгжүүлэх стратегийг харилцан уялдуулж давхардуулахгүй байх зарчмын бодлогын баримт бичигт гарын үсгээ зурсан. Мөн хоёр улсын хооронд техник эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчим дээрээ тохирлоо. Боловсрол, шинжлэх ухаан, залуу эрдэмтдийг солилцож сургах гурван баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан. Нийт найман аж ахуйн нэгжид хөрөнгө оруулахаар болов. Ер нь айлчлал маш амжилттай өрнөлөө гэж дүгнэж болно.
Б.Мөнхтуул