“Мими” хэмээх түүхий эдийг хилээр нэвтрүүлбэл зөрчилд тооцно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мими” хэмээх түүхий эдийг хилээр нэвтрүүлэхийг хориглож, зөрчилд тооцохоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Зөрчлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Хууль зүйн байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн анхын хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргаж, уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулснаар гэр бүлийн хүрээнд үйлдэж буй хууль зөрчсөн үйлдлийг эхний удаад зөрчил, давтан үйлдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг хэмээн тооцох боллоо.
Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар “эмийн түүхий эд” хэмээх нэр томъёог хуульд нэмж тусган, эмийн найрлагад ордог “мими” хэмээх түүхий эдийг хууль бусаар хилээр оруулсан үйлдлийг зөрчил хэмээн тооцох боллоо.
“Мими” гэх химийн хольц бодисыг эмийн түүхий эд гэж тодорхойлдог ч кафейн буюу сэргээш агуулсан донтуулах үйлчилгээтэй нэгдэл гэгдээд байгаа юм. Удаан хэрэглэвэл үхэлд хүргэдэг донтуулагч уг бодисыг хязгаарлах зайлшгүй шаардлага үүсээд байсныг нь ийн Эрүүгийн хуулиар хил нэвтрүүлэхийг хориглолоо.

Н.Туяа