“Жебхат ан-Нусра”-гийн толгойлогчийн талаар мэдээлэл өгсөн хүнд 10 сая доллар амлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-11 09:59:23
АСТАНА./КАЗИНФОРМ/. АНУ-ын Засгийн газар “Жебхат ан-Нусра” террорист бүлэглэлийн толгойлогчийн талаар баттай мэдээлэл өгсөн хүнд 10 сая долларын мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэжээ. Энэ тухай АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн алба мэдээллээ.

Тус албаны мэдээлснээр, дээр дурдсан мөнгийг Америкийн эрх баригчид “Жебхат ан-Нусра” террорист бүлэглэлийн толгойлогч Абу Мухаммед аль-Жулани-гийн байгаа газрыг олж тогтооход тус болохуйц мэдээлэл өгсөн хүнд олгоход бэлэн байгаа аж.

“Аль-Каида” террорист бүлэглэлийн Сири дэх жигүүр болох “Жебхат ан-Нусра”-гийн толгойлогчийг барихын тулд АНУ-ын засаг захиргаа ийм урамшууллыг анх удаагаа зарлажээ.

Өнгөрсөн оны 7 дугаар сард аль-Жулани өөрийн бүлэглэлийн нэрийг “Жебхат Фатх аш-Шам” гэж өөрчилсөн төдийгүй “Аль-Каида”-гийн террорист байгууллагудын сүлжээнээс гарч байгаа гэдгээ мэдэгдэж байсан юм. 
О.Барс 

 

 

Холбоотой мэдээ