ФИФА-гийн зөвлөл тивийн холбоодод олгох ДАШТ-2026-гийн квотыг баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-05-10 09:44:04

МАНАМА./TASS/. Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ зөвлөл 2026 оны ДАШТ-нд оролцох тивийн холбоодод олгох квотын хуваарилалтыг баталлаа. Энэ тухай зөвлөлийн хуралдааны дараа хийсэн FIFA-гийн хэвлэлийн мэдээнд дурджээ.

ДАШТ-2026-гийн шувтаргын тэмцээнд анх удаа 48 орон оролцох юм. Харин 1998 оноос хойш 32 улс оролцож байгаа  билээ. 

Квотыг дараах байдлаар хуваарилжээ. Европ тивийн хөлбөмбөгийн холбоо 16 эрх, Африк тив 9,5 эрх /нэмэлт тоглолт хийнэ/, Ази тив 8,5 эрх, Хойд Америк, Төв Америк, Өмнөд Америк тус бүр 6,5 эрх, далайн орнууд 1,5 эрх авсан байна.

Сонгон шалгаруулах тэмцээний дүнгээр тивүүдийн хооронд болох тоглолтуудыг плей-офф системээр явуулснаар ДАШТ-ний сүүлчийн хоёр оролцогчийг тодруулах юм.

2026 оны ДАШТ-ийг хамтран явуулах саналаа АНУ, Канад, Мексик гэсэн гурван улс гаргасан билээ.
О.Барс 

 

 

Холбоотой мэдээ