Японд элсэн шуурга болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
sarnai@montsame.mn
2017-05-08 12:18:17
ТОКИО. /Kyodo/. Өнгөрсөн ням гарагт Японы баруун эргээс хойд эрэг хүртэл зайд,  түүний дотор Канто мужийг хамран элсэн шуурга дэгдсэн тухай тус улсын Цаг уурын алба мэдэгдлээ.
 
Хятадаас салхиар дамжин ирэх шар элсэн шуурга даваа гарагт Японы баруун хэсэгт хүрэх ба үзэгдэх орчин хязгаарлагдах учраас тээвэрлэлт саатаж болзошгүй гэдгийг анхааруулсан байна.   
 
Тус албаны мэдээлснээр, Кюшү мужийн Кумамото хотод ням гарагт өглөөний 3-6 цагийн хооронд үзэгдэх орчин 8 км-ээр хязгаарлагджээ.
 
Ням гарагт элсэн үүл Хоккайдо, Чүбү, Кансай болон Кюшү мужуудад ажиглагдсан байна. Мөн Гунма болон Ибараки мужуудад мөн үзэгджээ.  Энэ оны хувьд бямба гарагт анх удаа элсэн шуурга ажиглагдсан байна. Элсэн шуургыг статистик мэдээлэл гарах болсон 1967 оноос хойш бүртгэж байгаа аж. 

Пүрэв гарагт агаарын бохирдолд нэрвэгдсэн Хятадын нийслэл Бээжин хот хүчтэй элсэн шуурганд өртөж онгоцны нислэгүүд цуцлагдан, хүмүүсийг гадагшаа гарахгүй байхыг анхааруулж байсан билээ.
 
Х.Сарнай 
 
 

 

Холбоотой мэдээ