Мах, сүүний хэрэгцээг 100 хувь хангадаг ч үйлдвэрийн аргаар бэлтгэсэн нь 10-20 хувьтай байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-05-03 09:28:22

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавин ажиллаж байна. Одоогийн байгаа хүн амд мах, сүү, цагаан идээ гэх зэрэг үйлдвэрлэлүүд нь нийт хүн амын хэдэн хувийг хангадаг тухай мэдээлэл хүргэе.

Архангай аймаг 93509 хүн амтай, хөдөлмөрийн насны 50594 иргэн байдаг байна. Харин өнгөрөгч 2016 онд 5009636 толгой мал тоолуулж, үүнээс үхэр 581226, адуу 356839, тэмээ 1247, хонь 2668041, ямаа 1402283 толгой малтай байна.  

Дотоодын үйлдвэрлэлээр аймгийн хэмжээнд 26,2 мянган тн мах бэлтгэж, аймгийн хүн амын махны хэрэгцээг 100 хувь, үүнээс үйлдвэрлэлийн аргаар 550 тн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүн амын хэрэгцээний 10 хувийг, 108,4 сая л сүү бэлтгэж, аймгийн хүн амын сүү сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг 100 хувь, үүнээс үйлдвэрийн аргаар 2190 тн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүн амын хэрэгцээний 20 хувийг тус тус хангаж байна.

Цаашид үйлдвэрлэлийн аргаар бүтээгдэхүүн гаргах, хүн амын хэрэгцээг бүрэн хангах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд олон ажлууд хийх юм байна. 
 

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ