Сирийн асуудлаарх хэлэлцээний дөрөвдэх үе шат Астанад эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-03 08:59:57

АСТАНА./TASS/. Сирийн асуудлаарх олон улсын хурал Казахстан улсын нийслэл Астана хотод өнөөдөр эхэлж байна. Астанагийн энэ уулзалт нь он гарснаас хойш болж буй Сирийн хямралыг зохицуулах асуудлаарх хэлэлцээний дөрөвдэх үе шат юм. Төлөөлөгчид өнөөдөр хоорондоо зөвлөлдөх бол 5 дугаар сарын 4-нд бүгд хуралдаан болно.

Уулзалтын өмнө Сирийн Засгийн газар болон Иран, ОХУ болон Турк, Иран болон Туркийн төлөөлөгчдийн хооронд шинжээчдийн хэлэлцүүлэг явагдлаа.

Казахстаны нийслэлд Сирийн эвлэрлийн баталгаа бологч орнуудын төлөөлөгчид хүрэлцэн ирээд байна. Тус хуралд ОХУ-ыг төлөөлөн тус улсын Ерөнхийлөгчийн Сирийн хямралыг зохицуулах асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Александр Лаврентьев, Ираны талаас Гадаад хэргийн дэд сайд Хосейн Ансари, Туркийн төлөөлөгчдийг тэргүүлэн Гадаад хэргийн дэд сайд Седат Онал нар оролцох ажээ.

Харин ажиглагчаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура, Иорданы талаа Гадаад хэргийн сайдын улс төрийн зөвлөх Науаф Уасфи Тель нар оролцох юм. АНУ-ын анх удаагаа илүү өндөр түвшний төлөөлөгчдөө илгээсэн бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн туслах Стюарт Жонс төлөөлөгчдийг ахалж байна. 

Сирийн Засгийн газрыг НҮБ-д суугаа Сирийн Байнгын төлөөлөгч Башар Жаафари төлөөлөх бол зэвсэгт сөрөг хүчний төлөөлөгчдийг “Жейш аль-Ислам” бүлэглэлийн төлөөлөгч Мухаммед Аллюш тэргүүлэх ажээ.
О.Барс 

 

 

 



Холбоотой мэдээ