МЭҮХ-ноос хийж буй жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу 05 дугаар сарын 1 бол Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр. Үүний хүрээнд Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын талбай дээр зохион байгуулж байгаа Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос иргэд, хөдөлмөрчдийн өмнөөс УИХ, Засгийн газарт гурван асуудлаар хандаж, тайван жагсаалыг Сүхбаатар аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо /ҮЭХ/ мөн энэхүү жагсаалыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна.
Сүхбаатар аймгийн ҮЭХ нь 3000 гаруй гишүүнтэй. ҮЭХ-ны дарга, тэргүүлэгчид болоод, гишүүдийн төлөөлөл гээд хорь орчим хүн аймгийн хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ.
“МҮЭХ-ноос 2017-2018 оны Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр зөргчигдөж байгаа, долоон төрлийн татвар нэмсэн нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж байгаа, мөн одоогийн Засгийн газрын мөрийн хэрэгжилтийн асуудлаар УИХ, Засгийн газарт хандаж байгаа. Үүнийг орон нутгийн иргэд, үүн дундаа Сүхбаатарчууд ч мөн адил дэмжиж байгаа. Бид бол тэдний нэгэн төлөөлөл. МҮЭХ-ны шаардлагад нийцсэн хариултыг Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна...” хэмээн аймгийн ҮЭХ-ны дарга О. Батзаяа хэллээ.
Харин Цайрт минераль ХХК-ийн ҮЭХ-ны дарга Н.Сэргэлэнбаатар хэлэхдээ “Одоогийн эрх баригчид анх гарч ирэхдээ ард иргэдээ ажлын байраар хангана, татварын таатай орчин нөхцөлийг бүрдүүлнэ гэж ярьж байсан ч өнөөдрийн байдлаар нэг н ч биеллээ олоогүй байна. Хөдөлмөрдийн эв санааны нэгдлийн өдрөөр энэхүү жагсаалын хийж байгаа нь маш зөв үйлдэл. Манай хамт олон бүгд үүнийг дэмжиж байгаа...” гэлээ.

Т. Одончимэг