Архидан согтуурахаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Засаг дарга “Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгавар гаргажээ.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Архигүй-хамт олон” аянг өрнүүлэхээр мөн тусгажээ. Үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын албан даалгаврын хүрээнд Завханы төрийн албан хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулах, хорт зуршлаас татгалзах, манлайллыг дээшлүүлэх, ил тод, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэхийн төлөө төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж байгууллагын ажилчид ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг тусгажээ. Мөн аливаа баяр ёслолын үеэр оргилуун дарс, архи согтууруулах ундаагаар биш, цагаан сүү, айраг өгч хүндэтгэл үзүүлж төсвийн болон бусад зардлыг хэмнэхийг уриалсан байна.
Түүнчлэн Завхан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас төрийн аливаа ёслолын үеэр “Сүү өргөж хүндэтгэл үзүүлэх” уриалгыг гаргажээ. Архигүй хамт олон аяны хүрээнд аймгийн 56 төрийн байгууллага Засаг даргын албан даалгаврыг хэрэгжүүлэн олон талын ажил зохион байгуулж байна.

Б.Мягмарсүрэн