Онцгой албан татварын хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлт тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-28 09:58:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Онцгой албан татварын хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүллээ.

УИХ-аас 2017 оны төсвийн тодотголыг батлахдаа Онцгой албан татварын тухай хуулинд буюу хос тэжээлт автомашинд татвар ногдуулахаар өөрчлөлт оруулсан. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед байгаль орчинд ээлтэй "Приус" маркийн автомашинаас татвар авах гэж байгааг АН-ын бүлгийн дарга буруушаагаад энэхүү хуулийн хэрэгжилтийг хойшлуулах хүсэлтэй байгаагаа уг албан тоотоор дамжуулан Ерөнхий сайдад уламжилсан байна.

Өөрөөр хэлбэл, хуулийг ирэх 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанд оруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах хүсэлт тавьжээ.
Б.Туул
Холбоотой мэдээ