Засаг даргын машин осолдож, жолооч нь газар дээрээ нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-18 18:59:55
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нарын сууж явсан автомашин өчигдөр Эмээлт орчимд осолдсон байна.
Ослын улмаас Засаг даргын жолооч нь амиа алдсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Одоогоор Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг Даргын Тамгын Газрын ажилтан нарын биеийн байдал хүнд, Улаанбаатарын эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Төв аймгийн замын цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ