Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-12 09:06:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр болно.

Хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм. Мөн төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд болон нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товложээ.

Чуулганы хуралдааны өмнө Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана. Хуралдаанаар дээрх асуудлуудыг мөн хэлэлцэх аж.

Өнөөдөр мөн Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл сонсох нь.

Б.Туул

Холбоотой мэдээ