Энэтхэгт ил гарсан зүрхтэй хүүхэд төржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-04-11 10:13:42

МОСКВА. /РИА НОВОСТИ/. Энэтхэгийн Мадхья-Прадеш мужид 4 дүгээр сарын 5-нд төрөлхийн ховор эмгэгтэй буюу зүрх нь биеийнхээ гадна талд ил гарсан охин төржээ. Энэ тухай Daily Star сонинд мэдээлсэн байна.

Ураг нэг л биш байгааг охины эцэг эх гадарлаад эхо шинжилгээ хийлгэсэн боловч лавшруулан шинжилгээ хийлгэх мөнгө тэр хоёрт байгаагүй аж. “Бид хоёрын анхны хүүхэд ингэж шаналах юм гэж бидний санаанд огтхон ч ороогүй” гэж охины эх ярьжээ.

Эмч нарын үзэж байгаагаар, охины амьд үлдэх магадлал 50:50 хувьтай байгаа аж. Охиныг Дели хотын эмнэлэг рүү шилжүүлсэн ба тэнд Энэтхэгийн анагаах ухааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд мэс засал хийх юм.

Зүрхний эктопи буюу эрхтэн нь ердийн бус байрлалтай төрөх нь туйлын ховор тохиолдол бөгөөд 150 мянгад нэг тохиолддог ажээ. Ийм эмгэгтэй хүүхдийн 90 хувь нь амьгүй төрдөг эсвэл төрснөөсөө хойш ганц хоёр хоноод нас бардаг байна.

О.Барс

 

Холбоотой мэдээ