Стокгольмд болсон халдлагад монгол иргэн өртөөгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2017-04-08 13:39:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Халдлага гарсан Стокгольм хотод Монгол Улсын 5000 гаруй иргэн оршин суудаг бөгөөд хотын төв хэсэгт иргэд олноор цуглардаг газруудаар явахгүй, сонор сэрэмжтэй байхыг Гадаад харилцааны яамнаас зөвлөж байна.

Шведийн нийслэл Стокгольм хотын худалдааны төв гудамжинд ачааны машинаар иргэдийг дайрч, халдлага хийсэн хэрэг өчигдөр орой 15.00 цагийн орчимд гарсан. Уг халдлагын улмаас 4 хүн амь эрсдэж, олон тооны хүн бэртсэн бөгөөд монгол иргэн өртсөн тухай мэдээлэл байхгүй гэдгийг Стокгольмын Цагдаагийн газраас албан ёсоор Гадаад харилцааны яаманд мэдэгджээ. Шведийн Ерөнхий сайд Стефан Ловен уг хэргийг террорист үйл ажиллагаа гэж мэдэгдсэн.  Шведийн цагдаа нар  одоогоор хоёр сэжигтнийг саатуулаад байгаа гэж мэдээлж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ