Төв Чандмань ДЭХГ-ын өвлийн бэлтгэл 90 хувь байна

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 17:55:58

Төв аймгийн Зуунмод сумын засаг даргын 6 сарын 24-ний 92 тоот захирамжийн хүрээнд Төв чандмань Дулааны эрчим хүчний газар өвлийн бэлтгэлээ 90 хувьтай базаажээ.

Хот, суурин газар, ялангуяа орон сууцуудыг өвөлд бэлтгэх ажил дөрвөн сарын өмнөөс эхэлж, орон нутгийн төсвийн 79.9 сая төгрөгийн хөрөнгөөр халаалтын гурав, зургадугаар хэсгийн 400 метр шугамыг өргөтгөж, 90-ээд худаг,26 тогоог засаж, сэлбэж, техник,төхөөрөмжийн засвар үйлчилгээг бүрэн дуусгажээ.Түүнчлэн халаалтын улиралд шаардлагатай 49700тн нүүрсний 15 орчим хувийг нь татан төвлөрүүлээд байна.Зургадугаарт багт барьж буй шинэ зуухны барилгын ажил дуусчихвал, тус байгууллага өвөлтэй золгоход бэлэн болжээ.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ