Төсөв, Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороо маргааш хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийсэн. Нээлтээ хийхтэй зэрэгцээд 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийж дуусган, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ. Төсөвтэй холбоотой асуудлыг дөрвөн шатны хэлэлцүүлгээр баталдаг.
Иймд чуулганы маргаашийн хуралдаанаар төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Үүний өмнө буюу маргааш үдээс өмнө Төсөв, Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороо хуралдаж, асуудлыг хэлэлцэх юм.
Чуулган үдээс хойш хуралдах ба түүгээр хоёр дахь шатны хэлэлцүүлгийг хийхээр хуваарь гараад байна.
Б.Туул