Цагдаагийн удирдах ажилтны зөвлөлгөөн үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-04-05 11:32:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөлгөөн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Зөвлөлгөөнд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн удирдлагууд оролцож байгаа юм. 

Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсан түүхэн цаг үед цагдаагийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн болж байгаагаараа онцлогтой. Удирдах ажилтнууд зөвлөгөөний хугацаанд Үндэсний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, “Цагдаа-Олон нийтийн харилцаа”, “Манлайлал-манлайлагчийн ёс зүй, хувийн соёл”, “Хүний эрхийн зарим асуудал”, “Цагдаагийн албаны тухай хууль” /шинэчилсэн найруулгын үзэл баримтлал/, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангахад цагдаагийн байгууллагаас анхаарах асуудал зэрэг 30 гаруй сэдвээр сургалт, мэдээлэл авч байна. Зөвлөлгөөнд  Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт үг хэлж мөн  Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын Ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд мэдээлэл хийнэ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ