Дөрөвдүгээр сарын 04-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-04-04 08:53:29

08.30 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газарт Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болно.

09.00 цагт Төрийн ордонд “Төрийн албаны шинэтгэл” хурал болно.

09.00 цагт Монгол-Японы төвд Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах 7 дахь удаагийн тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт болно.

10.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт Хотын дарга иргэдтэй уулзана.

10.00 цагт Төрийн ордны “В” танхимд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт “РАМАДА” зочид буудалд “Төмөр замын зорчигч тээврийн олон улсын форум болно.

10.30 цагт Blue sky зочид буудалд "Нягтлан бодох бүртгэлийн талаар төрөөс баримталж буй бодлого, цаашдын хандлага” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Чингис зочид буудалд "Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд" хөтөлбөрийн нээлт болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Парламентад суудалгүй намууд оффшор дансны асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт МҮЭХ-нд ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр, төсвийн тодотгол, гурван талт Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Монголын анхны ухаалаг лабораторийн танилцуулга Жуковын музейн зүүн талд байрлах "Green chemistry" компанид болно. Утас: 89165401, 89165407

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Б.Чулуудай оффшор дансны асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн багш, сурагчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ