Албан хаагчдыг чадваржуулах анхан шатны сургалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-29 15:56:37

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудит хариуцсан албан хаагчдыг чадваржуулах анхан шатны сургалтыг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа.

Сургалтыг  ХЗДХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Н.Жавхлантөгс нээв. Энэхүү сургалтад Дотоод аудитын тухай ойлголт, дотоод аудитыг төлөвлөх, Эрсдэлд суурилсан дотоод аудитыг хэрэгжүүлэх үе шат, Эрсдлийн удирдлага сэдвээр  “Жайка” төслийн багш А.Манабэ,  Хяналт шинжилгээ үнэлгээний тухай ойлголт,  өнөөгийн тогтолцоо, Хяналт шинжилгээ хийх аргачлал, Хяналт шинжилгээ үнэлгээг төлөвлөх, хэрэгжүүлэх тайлагнах сэдвээр ХШҮДАГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Нугармаа нар тус тус илтгэл тавилаа.  

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ