ОХУ-д хуулийн чиглэлээр тэтгэлгээр суралцах сонгон шалгаруулалт зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-29 13:17:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургуулийн захиалгаар 2017-2018 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургуулийн бакалавр, магистрантур, адъюнктурт элсүүлэн суралцуулах нэмэлт сонгон шалгаруулалт зарлаж байна.

Суралцах чиглэл, захиалагч байгууллагаар нь үзвэл, 

Бакалаврт - 1 суралцагч

        1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар – 1 /эрэгтэй/

Магистрантурт – 4 суралцагч

        1. Цагдаагийн ерөнхий газар - 2

        2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн - 1

        3. Хууль сахиулахын их сургууль - 1

Адъюнктурт- 2 суралцагч

        1. Хууль сахиулахын их сургууль - 2

Элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага:

Орос, англи хэлний мэдлэгтэй;

Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй;

Бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэндийн зохих шалгуурыг хангасан байх;

Ял шийтгэлгүй, ял эдэлж байсан бол ял шийтгэлтэйд тооцох хугацаа дууссан;

17-25 хүртэл насны.

Бакалаврт тавигдах шаардлага:

        1.1 Алба хаагчдад тавигдах тусгай шаардлага:

Захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил А, В буюу түүнтэй тэнцэх үнэлгээтэй ажилласан байх;

Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.

        1.2 Иргэдэд тавигдах тусгай шаардлага:

Бүрэн дунд боловсролтой, ерөнхий боловсролын сургуулийг А, В үнэлгээтэй суралцаж төгссөн, эсхүл магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-2 дугаар дамжаанд 3.2 –аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;

Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй.

Магистрантурт тавигдах шаардлага:

Бакалавр, захиалагч байгууллагад мэргэжлээрээ тасаг, хэлтсийн дарга, түүнээс дээш зэрэглэлийн удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;

Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;

Архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй;

Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.

Адъюнкурт тавигдах шаардлага:

Магистр, мэргэжлээрээ захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;

Зэрэг горилох чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж, бүтээлээ мэргэжлийн сэтгүүлд эсхүл ном товхимол болгон нийтлүүлсэн;

Элсэгчийн судалгаа, шинжилгээний ажлын сэдэв, агуулга нь харьяа байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон;

Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;

Архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй;

Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.

Бүрдүүлэх материал:

Иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар;

Боловсролын гэрчилгээ, диплом эх хувиараа болон нотариатаар баталгаажуулсан хуулбар;

Бүрэн дунд сургууль төгссөн сурагч элсэлтийн ерөнхий шалгалтын батламж;

Албан хаагчид ажлын газрын тодорхойлолт;

Иргэний ял шийтгэлтэй эсэх талаар лавлагаа;

Одоо суралцаж буй оюутан бол сургуулийн тодорхойлолт, сургалтын голч дүнгийн хуулбар;

Төрийн албан хаагчийн анкет;

3*4 хэмжээтэй цээж зураг 4 хувь;

Бүртгэлийн хураамж  40.000 /бэлэн/ төгрөг.

Бүртгэл:

Бүртгүүлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл суралцах чиглэлийн дагуу захиалагч байгууллагад / ЦЕГ-ийн 509 тоот, ХСИС-ийн 625 тоот, ШШГЕГ-ын 204 тоот, ШШҮХ-ийн 404  тоот/ бүртгүүлнэ.

Утас: ЦЕГ - 70119963, ШШГЕГ - 70109962, ХСИС - 70155015, ШШҮХ - 70113400/ гэж ХЗДХ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ