ШШГЕГ, УБЕГ хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-22 10:58:45

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж нар өнөөдөр цахим мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

ШШГЕГ-ын харьяа шийдвэр гүйцэтгэх алба, хэсгүүд төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн талаарх холбогдох мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авахдаа албан бичгээр хүсэлт гарган авч байгаа нь багагүй цаг хугацаа алдаж, тодорхой хэмжээний зардал гардаг. Энэхүү гэрээг байгуулж, хамтран ажилласнаар Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжиж, шаардлагатай мэдээллээ онлайнаар солилцох, түргэн шуурхай байдлыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, цаг хугацаа, ажлын ачааллыг багасах боломж бүрдэхээс гадна, шуудан холбоо, бичиг хэргийн зардал буурах ач холбогдолтой юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ