"Ойлт" нэртэй зургийн уралдааныг дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 18:41:48

Ховдын хэсэг залуучуудын цахим ертөнцөөр  уран зураг,гэрэл зураг сонирхож чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлдэг.  Ховд аймгийн гэрэл зурагчдын холбооны залуучууд  "Ойлт" нэртэй зургийн уралдааныг сонирхогчдын дунд зарлажээ.

Энэ уралдаанд 90 зурагчны 300 гаруй  зураг ирж,уралдааны шилдэг 50 зураг тодорлоо.

Гэрэл зургийн холбооны уран бүтээлч Б.Баасансүрэн  уралдаанд ирсэн зургуудад  нийтлэг алдааг олж, зөвлөгөө өгчээ. Тэрээр хэт том лого тавих, нэг төрлийн дараалсан зургууд илгээх, зургаа хазгай авах /хазгай авахаар бол шалтгаан байх хэрэгтэй/, мэдрэгчийн тоосоо арилгаагүйгээс зураг нь толботой гарсан зэрэг алдаанууд гарчээ. 
Мөн ихэнх тохиолдолд  уулын зураг усан дээр буусан зураг олныг илгээсэн нь чөлөөт сэтгэлгээгээ илүү хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.

А.Бямбасүрэн
 

Холбоотой мэдээ