"Дархан Цом-2015" боксын тэмцээн өндөрлөв

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 18:36:25

"Дархан Цом-2015" боксын өсвөр үе , залуучуудын олон улсын тэмцээнийг Олон улсын боксын холбооны 1 одтой шүүгч н. Болдбаатар, н. Атарбаяр, Монголын Боксын холбооны менежер Ц.Батнасан зэрэг Монгол улсын боксын холбооны 19 шүүгч тэмцээнийг удирдаж явууллаа.

Уг тэмцээнд уригдаж ирсэн хүндэт зочид болох Монгол улсын ардын багш, гавъяат дасгалжуулагч Д.Банди, МУ-ын Гавъяат дасгалжуулагч, Дэлхийн боксын холбооны 2 одтой шүүгч н.Нандигжав, Гавъяат тамирчин Ц.Үйтүмэн, ОУХМ н.Дэмбэрэл, Монголын Боксын холбооны эмэгтэй тамирчдын төлөөлөл болох ОУХМ н.Нандинцэцэг нарыг “Бурхан Халдун” группын ерөнхийлөгч, аймгийн Боксын холбооны тэргүүн Н. Мөнхдаш “Дархан-Уул аймгийн Боксын холбооны хүндэт цом”, мөнгөн шагналаар шагналаа.

 

                                Б.Норовсамбуу

 

 

Холбоотой мэдээ