Нийтийн тээврийн салбарт ухаалаг систем нэвтрүүлснээр хот төлөвлөлтөд эерэг өөрчлөлт гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 18:23:28

Орхон аймгийн Нийтийн тээврийн бодлогын албан бичиг энэ онд дуусна. Иймд ЗДТГ-ын дэргэдэх Хөгжлийн бодлогын хэлтэс, Авто тээврийн төв хамтран 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх бодлогын бичиг баримтыг боловсруулж эхэлжээ.

Үүнд “ухаалаг сиситем” нэвтрүүлэхээр тусгасан байна.  Ингэхдээ уг асуудлаар иргэдийн дунд хэлэлцүүлэг  явуулж эхэлжээ. Хэлэлцүүлэг хэд, хэдэн үе шаттай болно.

Манай улсын авто тээврийн салбарын хөгжил бусад орноос 20 гаруй жилийн хоцрогдолтой байдаг ажээ. Дэлхийн ихэнх улс нийтийн тээврийн салбартаа “ухаалаг систем”-ийг 1995 оноос хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Гэтэл манай улс одоо л дөнгөж ярьж хэрэгжүүлж байна. “Ухаалаг систем” нь зөвхөн нийтийн тээврийн зорчих үйлчилгээнд бус авто замын түгжрэлийг тэглэх, зам тээврийн осол, аваарийг бууруулах, агаарын бохирдлыг арилгах гэсэн гурван гол зорилттой юм. Орхон аймаг 2013 онд нийтийн тээврийн салбартаа том оврын автобус явуулж эхэлсэн. Ингэхдээ GPS систем суурилуулсан юм. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ