Ховдод наурызын баяр тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-22 10:41:46

Ховд /МОНЦАМЭ/. Казак түмний Наурызын баяр буюу Нарны баяр нь 3-р сарын 22-нд өдөр шөнө тэнцдэг өдөр болдогоороо онцлогтой. Казах түмний Наурызын баярын хурал  3-р сарын  21-ний өдөр Ховд  аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.

Баярын хуралд казак түмний төлөөлөл алдар гавьяатнууд, олон хүндэт зочид төлөөлөгчид оролцож, Ховд  аймгийн Засаг дарга Д.Галсандондог баяры н мэндчилгээ дэвшүүллээ.

Тус хуралд аймгийн засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Засаг даргын тамгын газрын дарга Б.Ганболд, Жаргалант сумын засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданповрон нарын албаны хүмүүс хуралд  оролцогчдод  баярын  мэндчилгээ дэвшүүллээ.

Нурызын баярын хурал дээр  улс орондоо хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн олон хүн төрийн дээд одон медаль болон аймаг орон нутгийн хүндэт тэмдгээр энгэрээ мялаалаа. Мөн  эрхэлсэн ажилдаа амжилт гарган  ажиллаж байгаа нэр бүхий хүмүүсийг 9 алдартанаар өргөмжилсөнөөс гадна Наурызын баярыг угтан зохион байгуулсан тэмцээн уралдаанд амжилттай оролцож байр эзэлсэн сурагчдад шагналыг нь гардуулж баяр хүргэв. 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ