Буриад руу 86 кг усан үзмийг буцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-21 17:08:32

УЛААН-ҮД. /baikal-daily/. Ийм зөрчлийг “Хиагт” шалган нэвтрүүлэх цэгт гаалийн үзлэг хийх явцад илрүүлжээ. Монголын иргэн ургамлын эрүүл ахуйн гэрчилгээгүйгээр 86 орчим кг усан үзэм тээвэрлэж явсан байна.

“Энэ бол “Ургамлын хорио цээрийн тухай” ОХУ-ын хуулийн 25 дугаар заалтыг зөрчиж байгаа хэрэг бөгөөд хориотой организмыг тархах аюулыг бий болгож байна” гэж тус улсын эрүүл ахуйн хяналтын “Россельхознадзор” байгууллагын Эрхүү муж болон Буриадыг хариуцсан хэвлэлийн алба мэдээлжээ.

Ачааны машин эзэмшигчид захиргааны хууль зөрчсөн хэргээр эрүү үүсгэж, усан үзмийг ОХУ-д буцаасан байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ