Дэлхийн Статистикийн өдрийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 15:36:55

Статистикийн хэлтсээс Дэлхийн Статистикийн өдрийг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулсан онлайн видео хурал боллоо.

Энэхүү хуралд хэлтсийн ажилтан, тооллогын гэрээт ажилтнууд, Өлгий сумын багийн засаг дарга нар түүний туслахууд оролцлоо. Үндэсний Статистикийн Хорооны дарга С.Мэндсайханы салбарын ажилтан, албан хаагчидад дэвшүүлсэн мэндчилгээг хүлээн авч, ахмад статистикч, Монгол Улсын гавьяат эдийн засагч, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Эдийн засгийн динамикийн хурдны тархалт” сэдвээр хийсэн илтгэл, ҮСХорооны нэгдсэн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг “Дэлхийн статистикийн хөгжлийн чиг, хандлага, тогтвортой хөгжлийн зорилтууд”, Мэдээлэл боловсруулалт, технологийн газрын дарга Л.Мягмарсүрэн “Их мэдээлэл, мэдээллийн хувьсгал, нээлттэй мэдээлэл” сэдвээр хийсэн танилцуулгыг анхааралтай сонслоо.

Уулзалтын дараа хүн ам, орон сууцны завсрын тооллогын гэрээт ажилтан болон багийн засаг дарга нарын дунд “АХА” тэмцээн зохион байгуулж дүгнэллээ. Өлгий сумын  3-р багийн засаг дарга Х.Космос шалгарч, 10-р багийн Засаг дарга Даукен хоёрдугаар байр эзлэв. Үдээс хойш “Статистикийн мэдээллийн нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, хүн ам орон сууцны завсрын тооллогын үйл ажиллагаа болон хэлтэсээс хийж хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөж буй ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч сурталчилгааны ажлыг хийллээ гэж тус аймгийн статистикийн хэлтэсээс мэдээллээ.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ