Гамшгийн үзлэгийн бэлтгэл хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-16 13:26:14

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 22-23-ны өдөр болно.

Уг өдрийг угтаж  Сүхбаатар дүүргийн Онцгой Комиссын гишүүд, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн бүрэлдэхүүнүүдийн бэлэн байдлын үзлэгийг өнөөдөр тус дүүргийн 18- дугаар хороо, Бэлх захын талбайд зохион байгуулж байна. Сүхбаатар дүүргийн гамшгаас хамгаалах албаныхан үзлэгт бэлтгэж байгаа байгууллагуудад мэргэжлийн зөвлөгөөг сайн өгч буй нь тргэдэд бодитой юм шиг сэтгэгдэл төрүүлжээ. Тус хэлтсийн дарга Н. Анхбаяр " Энх цагт бэлтгэлээ сайн хангавал гамшгийн үед эрсдэл бага байх тул иргэн бүр байгууллага бүрийн оролцоо маш чухал" гэдгийг онцоллоо.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ